2006-01-08

Цаашаа vргэлжлvvлэх шалтгаан

За ингэхэд би Монгол руу хариад ирсэн нь ч дээр юм болов уу? 2 жил Англи хэлээ ч гэсэн vзэнгээ тэр хавиар гvйж байгаад ирвэл... Гэхдээ 2 жил нэлээн урт юмаа... Хvмvvсийн хэлж байгаагаар ч гэсэн эндээ vлдээд сурвал цаашаагаа хєгжих юм даа. Гэхдээ л тэтгэлэггvй болохоор маш хэцvv л гэнэ... За гэхдээ зvтгэвэл болж л таараа! よっし頑張ろう

Ялах ялагдах хоёрыг сонго гэвэл ямар ч тэмцээнд ялахыг нь сонгодог...
гэхдээ ялснаараа хождог уу? Зарим тохиолдолд ялагдал нь ашигтай байх тохиолдол байдаг билvv?

Гэхдээ яг vнэндээ чи єєрийгєє vнэхээр хєгжvvлэхийн тєлєє энд vлдэх гээд байгаа билvv? Монголд очоод 2 жил болоод ирэхэд бас ажил хийгээд туршлага, практик талаараа хєгжєєд ирэх юм бишvv?

Тиймээ vгvйээ... тэр охины нєлєє байх шиг байнаа... Тэрнийг бас бодоод байгаа болохоор... За нэгэнт бурхан тvvнтэй учируулж, бунданг тэнд наалгасан хойно энэ замаар яв гэсэн vг юм байлгvй! Ер нь ч энд vлдээд хичээхэд яаж ч бодсон Монголд байснаас илvv их юм сурна, єєрєє ч бие дааж сурна... Харивал дахиад л аав ээж 2 дээрээ, нєгєє залхуурал ирнэ...

Хахаха би ч Зоригтын бундаг ч сайн ашиглаж байнаа ;)

За гарч ирээд vргэлжлvvлье!

3 comments:

Агьнууд Х.Зоригт said...

"Зоригтын бундан" ямар их ашиглагдаж байна аа гсн

AD said...

Гоё үг олж өгсөн баярласан шүү! ;)

AD said...

Маний наасан бундангийн талаар хүмүүс яаж ингэж сайн мэдэцгээгээд байнаа ;)