2006-01-15

3:45


Бас л унтаагүй сууж байна... Уг нь маргааш очих газраа мессенжерээр заалгачихаад л унтраана гэж бодсон чинь энийг бичмээр санагдаад.. Олигтой ч юм бичихгүй юм байж л...

...Дахиад л надад бурхан нэг юм хэлээд байхын гэсэн хахаха ...


Нээрээ нэг зурхай... Он сараар нь GF, BF тохироогоо үздэг юм байна лээ. Үзсэн чинь нэлээн таараад байх шиг санагдаад... Аав ээж 2-гоо үзчих гэсэн чинь аавын жинхэнэ төрсөн өдрийг мэддэггүй болохоор чадсангүй... хэхэхэ

За хүмүүс яахав сонирхвол орж үзээрэй! Хэр таарч байна дараа нь хэлээрэй ;) Гэхдээ найз охинтой, залуутай хүмүүс бол үзээд дэмий байх шүү!!! Заримдаа таарахгүй бол сэтгэлд сэвний нэмэр...

Зурхай нүүр хуудас - 細木数子の六星占術で二人の相性を占います

恋愛と結婚について - харин энийг нь найз охин залуутай хүмүүст зориулав!

За бурхан гуай, нутгийн минь тэнгэр бүгдээрэй сайхан амраарай гэж!

2006-01-14

13-ны Баасан гариг

...Өнөөдөр жинхнээсээ гулгалаа... Манай энд 2 сар гартал гадаа ажилладаг нэг тэшүүрийн газар нээгдсэн юм байна. Сургуулиас жоохон алхаад байна. 500+500=1000 гэнээ. Уг нь яг Ёкохама буудлын ойрхон нэг боулингтай байдаг гэсэн. Бараг жилжингээ ч байж магад гэж байх шиг байна. Дараа очиж үзнээ..

Өнөөдөр хэдэн хужаа, тайландуудтай явж гулгав. гадаа гулгах бас л гоё юм ;-) Бараг 5 цаг орчим гулгачихсан байхаа... Амжилт гэвэл харахад жоохон урлаггүй ч гэсэн хойшоо яваад байдаг болсон :) Бас овоо хурдалж сураад байгаа. Зүүн хөл жоохон хөшингө байгаа ч хальт тормозлочих гээд байдаг болов :-D Ер нь гулгаад байвал болох л шинжтэй юм...

Гулгах үед нээрээ хамаг анхаарал төвлөрөөд толгойд байсан юмнууд бүгд мартагдаад, янз бүрийн хий үзэгдэл нүдэнд харагдахгүй болоод толгой амраад гоё юмаа..

...Нээрээ сүүлийн үед харсан канжаа халит цээжилчих гээд байдаг болцон байшд ;) Толгойн дотроо цавуутай болжийгоон болуу ;) Даанч янз бүрийн бундан ирж наалдчаал байгаа болохоос их зүгээр юм хахаха...


Миний хувьд 13-ны Баасан гариг 3 уналт, ямар ч гэмтэл, шалбархай, өвдөлтгүйгээр өндөрлөөд одоо 14-ны Бямба болжээ... Бурхан гуай сайхан амраарай гэж! (бурханд тал засав ;-))

Бас л унтаагүй сууж байна... :(

Би ч уг нь сүүлийн хэд хоног бараг бүх зүйл дээр өөрийгөө ялж чадлаа... Ганцхан эртхэн компьютерээ унтраагаад унтах дээр л барахгүй байна... За яахав угаасаа одоо энэ эрчээрээ удахгүй унтдаг болноо :) Ер нь хийе гэж бодсон юмаа хийгээд, өөртэйгээ хийж буй ч гэсэн нэг ч болсон тэмцэлд ялаад эхлэхээр итгэл төрөөд гоё юмаа хэхэхэ

...За сүүлийн үед эгчийн нөлөөнд янз бүрийн зурхай сонирхоод...
Тэгээд өөрийгөө бодсон чинь жинлүүрийн орд аргагүй л тогтворгүй зантай юм шиг байнаа.. Өчигдөр тэшүүрийг больё гэж бодож байсан чинь өнөөдрөөс "бурхан нэгэнт л зам дээр тааруулсан хойно Жорданды" гэж бодлоо! хэхэхэ ер нь ч тэгээд өөр нэгийг олчихвол аяндаа хүссэн хүсээгүй мартагдах биз... Харин гулгах боломж гарах юм болов уу даа...

I've missed more than 9000 shots in my career.
I've lost almost 300 games.
26 times, I've been trusted to take the game winning shot and missed.
I've failed over and over and over again in my life.
And that is why I succeed.


Michael Jordan

I never looked at the consequences of missing a big shot...
when you think about the consequences you always think of a negative result.


Michael Jordan



If you're trying to achieve, there will be roadblocks.
I've had them; everybody has had them.
But obstacles don't have to stop you.
If you run into a wall, don't turn around and give up.
Figure out how to climb it, go through it, or work around it.


Michael Jordan



2006-01-12

Blogspot-ийн тэмплэйтийн талаар...

Та хэрвээ миний блог шиг ямар ч цонхонд блогоо тэнцвэртэйгээр харагддаг болгомоор байна уу? Бас нүүр хуудасны бүх үгнүүдийг Монголоор орчуулахыг хүсвэл тохиргоо руугаа ороод тэмплэйт гэсэн хэсэгт буй кодон дээр н ь засчихдаг юм.

http://www.dusal.net/forum/viewtopic.php?t=125

ene hayagaar orood dreamweaver 8 tataj avch suulgaad ter code-oo huulj tavij baigaad bur amarhan zasch bolno!

Herev sonirhvol minii huudasnii code-g endees avaarai!

http://www.dusal.net/forum/viewtopic.php?t=96

Хуучин кодыг миний янзалсантай харьцуулаад харвал учир нь олдох байхаа. Миний янзалсан темплэйтийн жинхэнэ нь Rounders Created By: Douglas Bowman гэсэн тэмплэйт байгаа.

Хуудасны харагдах хувийг солихын тулд солимоор байгаа тэмплэйтээ нээгээд кодыг нь харахад


#content {
width:740px;
margin:0 auto;
text-align:left;
}
#main {
width:485px;

гэсэн кодтой ойролцоо харагдах байх. Гол нь 740 px 485px хоёрыг 98% 78% болгоод солих хэрэгтэй тэгээд хажуу хэсгийг мөн доорхын адил 20% болгож солих хэрэгтэй.

#sidebar {
width:20%;
float:right;
margin:15px 0 0;
font-size:97%;
line-height:1.5em;
}

Ингээд таний блог ямар ч хэмжээний цонхонд дүүрч таарч харагдах болно! Амжилт хүсье!


Нэмэлт асуултын хариу:

Энд дарж орж үз

Энэ хэсгийг олоод дээрх байдлаар солиод үз. Тэрэн дотроосоо Posted by comments зэргийг солиод үз.

Дуу сонсоод л...

Балай дуу сонсоод л... Ядаж байхад ая нь яасан ч балай юм...

...さよなら さよなら さよなら
君にもう会いたくはないよ、
君と会えば僕は多分一生忘れられないから...


Сүүлийн үед тэшүүрэнд дуртай болоод балай байна... Ер нь тэшүүрээс хол байдаг ч юм билүү? гэж бодоод л сууж байна.. Зүгээр хааяа нэг гулгаад гэж бол худлаа шүү дээ... Уг нь халит 1 минут ч болов гулгахыг ямар аймар хүсч байнаа??...

Яадгийн билээ? Уг нь өөр нэг хоббитой болчихвол ч мартчих байх л даа. Харин яаж олох вэ? Ядаж боулинг эд нар хичнээн боломж олдоод байсан ч яагаад ч тоглох сонирхолгүй болохоор...
Цана ч уг нь гоё юм шиг, даанч хэтэрхий өндөр үнэтэй байхаа... Уг нь ч өнөөдөр хальт зурагтаар үзэхэд ч дажгүй л харагдаад байна... Гэхдээ ч тэгээд барахгүй байх л даа...

Уг нь тэшүүрээр дандаа гулгах боломжтой бол гоёоо..

...さよなら さよなら さよなら
君にもう会いたくはないよ、
君と会えば僕は多分一生忘れられないから...

За тэшүүрээр дахиж гулгахгүйээ!!! Бүр чадахгүй юмнаас салж болохгүй болчихвол...

За зохион бичлэг бичих ёстой...
Тэмдэглэлээ Японоор бичнэ ч гэж худлаа бололтой... За гэхдээ чадах чинээгээрээ хичээнээ.. Ер нь хичээлийн мангас болж чаддаг бол гоёоо... мөрөөдөхөд юу нь болохгүй гэж ;) Мөнгө төлөх биш дээ хөө гэж...

...За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлий даа байз ....

2006-01-10

Гүүр


Газрын зураг байвал зөв зам, дөт замыг урьдчилан харж болно. Түүнтэй адил улс төрийг ч гэсэн тийм газрын зурагтай байя гэж бодъё.

За тэгвал улс маань хөгжөөд зөв замаар явбал үертэй голын гүүрээр гатлан цаана нь гарна. Тэгэхээр гүүрийг олж байж л гүүр гарна. Тэгвэл бид газрын зураггүй зүгээр л чигээрээ яваад байвал голд л тулж очно. Хэрвээ шууд гүүр хүртэл зураг дээр хаана яваагаа олоод хаашаа явахаа зөв боловсруулбал шууд л яваад хүрчихнэ. Түүнтэй адил хөгжингүй орнуудын жишгийг өөрийн нөхцөлд тохируулан алдаа мадаггүй дагавал хөгжих нь үнэн. За чадахгүй бол яах вэ чигээрээ яваад байтал голд тулж очно. Харин хаашаа эргэх бол? Эсвэл бүр эхнээсээ чигээрээ ч биш бүр эсрэг тийшээ явбал яах вэ? Гэхдээ бид азтай ч, ухаантай ч ард түмэн, нэгэн аавын хүү зөв тийш нь эргүүлнэ гэж итгэж байна.

Тэгэхээр одоо Монгол улсын баримтлаад яваа хөгжингүй орнуудын жишиг ингэхэд зөв үү? За зөв гээд бодоход тэр улсын эхний байран дээр буюу Японы 1970 оны жишгийг дагахгүй бол одоогийн Япон, Америкийн жишгээр явна гэвэл нөгөө хэрээ дуурайж тогоруу хөлөө хөлдөөх гэгчийн үлгэр болох байх даа. За тэгээд ч зурган дээрх шиг гарсан гараа нь өөр үед яах вэ? Америк шиг чигээрээ яваад голд тулах уу? Яг Монгол улсад зохицох улс төр эдийн засгийн төлөвлөгөө гэсэн маягийн зүйлийг мэргэжлийн хүмүүс боловсруулаад тэрийгээ хөгжүүлж болдоггүй юм болов уу? Ер нь Монгол улс хоёр том улсын дунд хөгжих боломжгүй гэж ярьцгаадаг, гэтэл үнэхээр тийм үү? Тэгвэл яагаад хэдэн миллиард хүнтэй Хятадаас сумогийн аврага байтугай дээд зиндаанд барилдах хүн гарч ирэхгүй байнаа? Хэрвээ боломжийг яривал харин ч 2хон сая биднээс аврага битгий хэл доод зиндаанд ч амжилт үзүүлэх хүн байх магадлал бага бусуу. Тэгэхээр бид өөрсдийн онцлогоо, зөв талаа олоод хөдлөвөл хөгжихдөө л хөгжинө. Тэрийгээ хайя л даа.

За тэгээд онцлогоо гаргаж байна, байгаа юмаа хэрэглэж хөгжиж байна гээд хамаг газраа сэндийлээд байх уу? “Mөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү? Луувангаа ч иднэ үү” гэдэг шиг газраа сэндийлэх нь хамаагүй алт олж байвал гээд хамаг байгалиа сүйтгээд байх шиг? Ядаж нөгөө орлогынх нь тал хувь нь ч Монголынх болж чаддаггүй... Өөрийнхөө карман дахь мөнгөө авч амждаггүйээ гээд хүнээр авхуулаад талаас илүүг нь өгөөд явуулдаг хүн байдаг юм болов уу?

Бидэнд эх орноо гэсэн сэтгэл бас дутагдаж байна. Эх орноо гэж хүн бүр л санаа тавихгүй амиа хичээгээд явбал нийтээрээ л доройтоно. Монголчууд үнэхээр эмнэлэг нь муу нь үнэн л дээ, тэгээд яасан бэ бараг толгой дараалан явж Монголын аль ч эмнэлэгт төлөөд үзүүлэхгүй мөнгөө бариад урд хөршид зорчдог. Та ер нь жилд хэдэн хүн Хятадад үзүүлж, хир хэмжээний мөнгө төлдөгийг сонсож байсан уу? Яагаад тийм мөнгөөр бид улсынхаа эмнэлэгийг хөгжүүлж болохгүй гэж? Эмч нартаа ч хэлэхэд бид бүхэн чинь маргаашийнхаа хоолонд санаа зовж, өөрийгөө үргэлж хөгжүүлж, үйлчлүүлэгчдээ алдахгүй байх ёстойгоо мартаад байгаа юм биш биз? Тангараг өргөсөн эмч хүн өнөөдөр бүр тэс эсрэг зүйл хийгээд явж байгаа ч зүйл хүртэл гарч байна. Уг нь бидэнд бага ч болов улс эх орноо гэсэн бодол байвал ганц биений өвдөхийг Монгол хүндээ даатгаад л улс орондоо мөнгөө үлдээх байсан байх даа. Япон хүн бол дэлхийд алдартай Америк эмч, жирийн Япон эмч хоёрын Япон эмчдээ л үзүүлнэ. Харин Монгол хүн бол Алдартай Монгол эмч, жирийн гадаад эмч хоёрын гадаад эмчид нь үзүүлдэг нь сонин шүү. Телевиз радио нь гэсэн нэг туршилт хийх гэж ирсэн гадаад эмчийг ёстой нэг амаа олохгүй магтан сурталчилна. Бурхан л ирээд байна гээд л зарлаж гарна.

За тэгээд ер нь бидний амьдарч буй нийгэм өнөөдөр яг юу болоод аль зүг рүү л яваад байна даа? Гол руу юу? Намаг руу юу? Эсвэл гүүр рүү юу?


Нэгэн шинэ мэдээ. Хариулт.МН-с

Шинэ мэдээ 2

“Зүйр үг”

Биеэ засаад гэрээ зас

Гэрээ засаад төрөө зас

гээд л бараг хүн болгон амны уншлага шиг л хэлэх болж, бас

Төрийн төлөө огтоно боож үхнэ гээд нэг мундаг амны хаалт үг байна.

Эдгээр үгийг яг бидний хэлдгээр ухаант ард түмний маань үгүү? Эсвэл Манжийн Энх Амгалан хаан Монголчуудыг дарж тогтоож байх гэсэндээ ард түмний дунд цээжлүүлсэн үгүү? Бас мэдэхгүй л юм. Ямартай ч одоогийн нөхцөлд арай л тохирохгүй байгаа мэт.

Аль нь боловч бид эдгээр үгийн утгыг дахин бодож үзмээр мэтээ. Хэлээд байгаа мөртлөө яг ямар утгатайг нь мэдэхгүй л хэлцгээгээд байх шиг..

За биеэ зас гэнэ. Яаж засах вэ? Ямар ч байсан хувцас хунараар гоё гэсэн үг биш нь ойлгомжтой. Тэгвэл одоо бидний яриад байгаа хичээл номоо сайн сур, эрдэм мэдлэгтэй бол гэсэн үг үү? Яах гэж? Гэр засахын тулд миний мэргэжил ямар хэрэгтэй болж байнаа? Би компьютерээр ч юмуу, анахаагаахаар ч юмуу баахан судалгаа хийе, зөндөө их зүйл мэдэж авлаа.. Тэгээд гэрээ засах гэсэн болдоггүйээ. Яасан бэ? Яагаад гэвэл ямар ч хамаагүй зүйл шүү дээ. Би Монголд очоод газар авах гэсэн чинь би Японд хахууль өгөхийг биш өөрийнхөө мэргэжлийн хичээлээ сурч байгаад ирсэн хүн, яах вэ? Газар байхгүй бол гэрээ барьж чадахгүй, ингэхээр биеээ зас гэдэг үг маань эрдэм сур гэсэн үг бас биш юм шиг байнаа? Тэгээд юу гэсэн үг юм болоо?

Ингээд нөгөө хариултаа хайж гарваа, тэгээд нэгэн хүний номыг уншиж суугаад ер нь биеээ зас гэж ёс суртахуунаа, өөрийгөө зас, хүсэл эрмэлзлэлтэй, тэрнийхээ төлөө цаг, заваа зохицуулаад ажиллах чадвартай, мэдлэг сурлагынхаа хажуугаар ирээдүйн амьдралаа, хаань гэрээ барих, тэрийг барихад юу хэрэгтэй зэргийг бодох чадвартай, харах чадвартай, дотроо бодолтой, дороо суурьтай хүн болж өөрийгөө зас гэсэн үг юм болов уу? Гэж бодлоо.

За тэгээд биеээ засах гээд хичээлээ. Хэзээ биеэ засч дуусах юм бол? За яахав биеээ тэгээд засчихдаг юм байж гэж хийсвэрээр бодъё л доо. Тэгтэл ер нь энэ гэрээ зас гэж бас юу гэсэн үг юм болоо? Байр машин аваад, сайхан тавилгатай болохоор гэрээ засчихаж байгаа хэрэг бас биш байлтай. За магадгүй сайн санаа нийлсэн, бие биедээ үнэхээр хайртай, хүнтэйгээ суугаад үр хүүхэд төрүүлээд Монголчуудын хэлдгээр “айл шиг айл” гэдэг нь болохыг хэлэх юм болов уу. За тийм гэж бодъё, гэтэл тийм айл болтол яах хэрэгтэй вэ? Мэдээж байр байшин, хүүхдийн сургалтын төлбөр гээд л санаа зовох юм мундахгүй. Тэрийг бүгдийг олж дуусаад төрөө засах гээд л гүрийгээд байдаг. Тэгэхээр гэрээ засаж байж биеээ засна гэж явсаар мартамхай ч болдог, босож суухдаа ядрах болдог, зарим нь ч тэнгэрт халидаг. Тэгээд төрөө засах хэрэг үү?

Тэгэхээр хүн гэдэг үхэн үхтлээ амьдралынхаа туршид биеэ засаж, уншиж мэдэж, соёлжиж, өөрийгөө хөгжүүлж, гэр орноо ч засаж, үр хүүхдээ ч сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлж явах хэрэгтэй юм болов уу? Түүний хажуугаар улс орон маань юу болж байна? Би ингэхэд ямар нөхцөлд яаж амьдарч байна, энэ дээрх улсууд эх орныг хааш нь чирээд байна гэж сонирхож харж, бодож ярилцаж зөвлөцгөөж явах хэрэгтэй юм болов уу?

Тэгтэл бид “төрийн төлөө огтоно боож үхнэ”, “Би улс төржих дургүй”, гээд л явж байтал өөрийгөө боловсруулах гэтэл ном худалдаж авах мөнгөгүй, гэрээ засах гэтэл орох орон байр авах, эхнэр хүүхдээ тэжээх мөнгөгүй байж байвал яаж өөрийгөө засаад, гэрээ засаад, дараа нь төрөө засах болж байна вэ? Тэгэхээр хүн бүр л өөрийн чадах чинээгээр улс төрийг сонирхож мэдэж хаана хэн юу хийж явааг харж, ард түмэн төрдөө үгээ хүргэдэг, төр нь сонсоод хэрэгжүүлдэг тогтолцоо байхгүй бол төрийн минь сүлд өршөө гээд сүлдэнд залбирсаар явтал нөгөө төрийг нь удирдаж байгаа нөхдүүд гэрээ засаж дуусаад төрөө засах гээд л үзээд байтал улс нь улам бүр л доройтоод байдаг ч байж мэдэх юм. Төр л бидний цалинг нэмнэ, алив нэм гээд л хараад суугаад байдаг. Уг нь хүн бүр улс төрч байж, төрдөө шаардлагаа тавин, төр нь ч зөв замыг барьж улс орноо удирдан хөгжүүлэх ёстой баймаар. Миний цалинг нэм гэж суугаад байхгүй савнаас илбээр хоол гаргаж өг гэсэнтэй адил мэт. Авилгал гээд л яриад байгаагаас биш хэн ч түүнийг алга болгоё гэхгүй, хүн бүр л өгч авч байна. Угаасаа би өгөхгүй бол өөр нэг нь өгнө, би авахгүй бол хэн нэг нь авна гээд л... Бидний энэ байдал хэтэрхий тулга тойрсон, амиа хичээсэн, зүгээр нэг өсөж үржиж, үр төлөө тэжээгээд л өөрөө үхдэг шавьж хорхойноос ялгаа байхгүй байгаа мэт. Ирээдүйг арай холыг харцгаах хэрэгтэй ч байж магадгүй л юм.

Мэдэж л байна, харж л байна, би тэрийг чинь чамаар хэлүүлэлтгүй мэдэж байна гэж та бодож байж магадгүй л юм, гэвч олон янзаар л ярьцгааж, бодоод явцгааж буй ч, гар бие юм хийцгээе, тэр төр засагт үгээ хэлье гээд гар хөдөлгөж гэцгээж байгаа нь арай л цөөхөн байгаа мэт?

"Гэгээ" МХ-д зориулан бичсэн юм. Хүмүүс засаж өгөөрэй!

今日よかった。

今日東京行って、ICE SKATING をした。よかった。もう遅いね、寝よう。明日から学校。

2006-01-08

初めて日本語で・・

今日はパコンソの前の一日だった。今はもう22.47時になっているので、昨日自分で約束したので13分後パソコンの電源を切って寝るつもりだ。本当は自分でじゃなくて新しいソフトを見つけた。Chameleon Clockというこのソフトは目覚しい時計のソフト。23.00になったらパソコンの電源を切る目覚しいをセットしている。:)今もう6分しかないのでこれで終わろう。

やっぱり難しいね :( よく勉強しなきゃ!!!

Японоор тэмдэглэлээ бичье!

Сая гарч яваад ер нь ингэж шийдлээ. Ёстой нолийн ногоон тэг ч гэсэн ямар ч гэсэн хичээл болно, чадах чинээгээрээ Японоор бичье! Тэгээд ч блогоо хvмvvст нээлттэй болгочихлоо. Уншвал Япон хэлний алдааг маань ч бас давхар засч хэлж єгєєрєй! よろしくお願いします。

Цаашаа vргэлжлvvлэх шалтгаан

За ингэхэд би Монгол руу хариад ирсэн нь ч дээр юм болов уу? 2 жил Англи хэлээ ч гэсэн vзэнгээ тэр хавиар гvйж байгаад ирвэл... Гэхдээ 2 жил нэлээн урт юмаа... Хvмvvсийн хэлж байгаагаар ч гэсэн эндээ vлдээд сурвал цаашаагаа хєгжих юм даа. Гэхдээ л тэтгэлэггvй болохоор маш хэцvv л гэнэ... За гэхдээ зvтгэвэл болж л таараа! よっし頑張ろう

Ялах ялагдах хоёрыг сонго гэвэл ямар ч тэмцээнд ялахыг нь сонгодог...
гэхдээ ялснаараа хождог уу? Зарим тохиолдолд ялагдал нь ашигтай байх тохиолдол байдаг билvv?

Гэхдээ яг vнэндээ чи єєрийгєє vнэхээр хєгжvvлэхийн тєлєє энд vлдэх гээд байгаа билvv? Монголд очоод 2 жил болоод ирэхэд бас ажил хийгээд туршлага, практик талаараа хєгжєєд ирэх юм бишvv?

Тиймээ vгvйээ... тэр охины нєлєє байх шиг байнаа... Тэрнийг бас бодоод байгаа болохоор... За нэгэнт бурхан тvvнтэй учируулж, бунданг тэнд наалгасан хойно энэ замаар яв гэсэн vг юм байлгvй! Ер нь ч энд vлдээд хичээхэд яаж ч бодсон Монголд байснаас илvv их юм сурна, єєрєє ч бие дааж сурна... Харивал дахиад л аав ээж 2 дээрээ, нєгєє залхуурал ирнэ...

Хахаха би ч Зоригтын бундаг ч сайн ашиглаж байнаа ;)

За гарч ирээд vргэлжлvvлье!

Маргааш єглєє бичье!

Унтая гэж суугаад єглєє болгодгоо хамгийн тvрvvнд болих хэрэгтэй! Єєрийгєє ялах эхний алхам... Тэгээд ер нь ном сайн уншиж, єєрийгєє сайн боловсруулах... Ямар ч л гэсэн цаашаа сурах юманд орвол хєгжих нь ч хєгжиж л таараа.. Єндєг тахиа хоёроо гэж...


Би нээрээ ном уншихгvй байнаа... :((


Єєрийгєє хєгжvvлэх гэдэг... Зоригтын блогийг уншаад бодлоо... Уг нь аймар уншмаар байнаа... Тvvхийн, уран зохиолын, гvн ухааны, буддын гээд л уг нь...
Хvн ер нь юм юмны талаар боломж гарвал уншиж vзэж мэдэж авч баймаар юм шигээ... Ингэж суухаар уг нь нэг ном уншсан нь ч зvгээр ч юм шиг..

За цагийг зєв ашиглах, хувиарлах тал дээр муу маань л энд гай болоод байх шиг байна, энд ирээд сулхан цаг бараг гаргаж чадахаа болисоныг ч хэлэх vv!...

Бас єєрийгєє хєгжvvлэхэд хvмvvстэй танилцах, харилцах чадвар суух нь нэг хєгжvvлж буй хэрэг, спортоор хичээллэх ч гэсэн бие бялдараа хєгжvvлж буй хэрэг..
Эрvvл биед саруул ухаан гэж...
Элдэв юм эргэлдсэн толгой яаж ч олигтой ажиллах вэ дээ??? Тэгэхээр найзуудтайгаа хэдэн лааз хоослонгоо худлаа ярих ч бас єєрийгєє хєгжvvлж байгаа нэг хэлбэр болж байна ;) хахаха за ингээд л би єєрийгєє ємєєрєх аргаа олоод байдаг хvн дээ...

Ямартай ч Зоригтын бичлэгийг уншаад нэг ном олж уншъя гэж бодлоо... Тэр Баабар гуайн ном их гоё юм шиг байна лээ захидаг ч юм билvv??

Уг нь гоё суут хvмvvс сургааль энэ тэр унших бас ч гоё шvv!