2006-01-14

13-ны Баасан гариг

...Өнөөдөр жинхнээсээ гулгалаа... Манай энд 2 сар гартал гадаа ажилладаг нэг тэшүүрийн газар нээгдсэн юм байна. Сургуулиас жоохон алхаад байна. 500+500=1000 гэнээ. Уг нь яг Ёкохама буудлын ойрхон нэг боулингтай байдаг гэсэн. Бараг жилжингээ ч байж магад гэж байх шиг байна. Дараа очиж үзнээ..

Өнөөдөр хэдэн хужаа, тайландуудтай явж гулгав. гадаа гулгах бас л гоё юм ;-) Бараг 5 цаг орчим гулгачихсан байхаа... Амжилт гэвэл харахад жоохон урлаггүй ч гэсэн хойшоо яваад байдаг болсон :) Бас овоо хурдалж сураад байгаа. Зүүн хөл жоохон хөшингө байгаа ч хальт тормозлочих гээд байдаг болов :-D Ер нь гулгаад байвал болох л шинжтэй юм...

Гулгах үед нээрээ хамаг анхаарал төвлөрөөд толгойд байсан юмнууд бүгд мартагдаад, янз бүрийн хий үзэгдэл нүдэнд харагдахгүй болоод толгой амраад гоё юмаа..

...Нээрээ сүүлийн үед харсан канжаа халит цээжилчих гээд байдаг болцон байшд ;) Толгойн дотроо цавуутай болжийгоон болуу ;) Даанч янз бүрийн бундан ирж наалдчаал байгаа болохоос их зүгээр юм хахаха...


Миний хувьд 13-ны Баасан гариг 3 уналт, ямар ч гэмтэл, шалбархай, өвдөлтгүйгээр өндөрлөөд одоо 14-ны Бямба болжээ... Бурхан гуай сайхан амраарай гэж! (бурханд тал засав ;-))

No comments: