2006-01-10

Гүүр


Газрын зураг байвал зөв зам, дөт замыг урьдчилан харж болно. Түүнтэй адил улс төрийг ч гэсэн тийм газрын зурагтай байя гэж бодъё.

За тэгвал улс маань хөгжөөд зөв замаар явбал үертэй голын гүүрээр гатлан цаана нь гарна. Тэгэхээр гүүрийг олж байж л гүүр гарна. Тэгвэл бид газрын зураггүй зүгээр л чигээрээ яваад байвал голд л тулж очно. Хэрвээ шууд гүүр хүртэл зураг дээр хаана яваагаа олоод хаашаа явахаа зөв боловсруулбал шууд л яваад хүрчихнэ. Түүнтэй адил хөгжингүй орнуудын жишгийг өөрийн нөхцөлд тохируулан алдаа мадаггүй дагавал хөгжих нь үнэн. За чадахгүй бол яах вэ чигээрээ яваад байтал голд тулж очно. Харин хаашаа эргэх бол? Эсвэл бүр эхнээсээ чигээрээ ч биш бүр эсрэг тийшээ явбал яах вэ? Гэхдээ бид азтай ч, ухаантай ч ард түмэн, нэгэн аавын хүү зөв тийш нь эргүүлнэ гэж итгэж байна.

Тэгэхээр одоо Монгол улсын баримтлаад яваа хөгжингүй орнуудын жишиг ингэхэд зөв үү? За зөв гээд бодоход тэр улсын эхний байран дээр буюу Японы 1970 оны жишгийг дагахгүй бол одоогийн Япон, Америкийн жишгээр явна гэвэл нөгөө хэрээ дуурайж тогоруу хөлөө хөлдөөх гэгчийн үлгэр болох байх даа. За тэгээд ч зурган дээрх шиг гарсан гараа нь өөр үед яах вэ? Америк шиг чигээрээ яваад голд тулах уу? Яг Монгол улсад зохицох улс төр эдийн засгийн төлөвлөгөө гэсэн маягийн зүйлийг мэргэжлийн хүмүүс боловсруулаад тэрийгээ хөгжүүлж болдоггүй юм болов уу? Ер нь Монгол улс хоёр том улсын дунд хөгжих боломжгүй гэж ярьцгаадаг, гэтэл үнэхээр тийм үү? Тэгвэл яагаад хэдэн миллиард хүнтэй Хятадаас сумогийн аврага байтугай дээд зиндаанд барилдах хүн гарч ирэхгүй байнаа? Хэрвээ боломжийг яривал харин ч 2хон сая биднээс аврага битгий хэл доод зиндаанд ч амжилт үзүүлэх хүн байх магадлал бага бусуу. Тэгэхээр бид өөрсдийн онцлогоо, зөв талаа олоод хөдлөвөл хөгжихдөө л хөгжинө. Тэрийгээ хайя л даа.

За тэгээд онцлогоо гаргаж байна, байгаа юмаа хэрэглэж хөгжиж байна гээд хамаг газраа сэндийлээд байх уу? “Mөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү? Луувангаа ч иднэ үү” гэдэг шиг газраа сэндийлэх нь хамаагүй алт олж байвал гээд хамаг байгалиа сүйтгээд байх шиг? Ядаж нөгөө орлогынх нь тал хувь нь ч Монголынх болж чаддаггүй... Өөрийнхөө карман дахь мөнгөө авч амждаггүйээ гээд хүнээр авхуулаад талаас илүүг нь өгөөд явуулдаг хүн байдаг юм болов уу?

Бидэнд эх орноо гэсэн сэтгэл бас дутагдаж байна. Эх орноо гэж хүн бүр л санаа тавихгүй амиа хичээгээд явбал нийтээрээ л доройтоно. Монголчууд үнэхээр эмнэлэг нь муу нь үнэн л дээ, тэгээд яасан бэ бараг толгой дараалан явж Монголын аль ч эмнэлэгт төлөөд үзүүлэхгүй мөнгөө бариад урд хөршид зорчдог. Та ер нь жилд хэдэн хүн Хятадад үзүүлж, хир хэмжээний мөнгө төлдөгийг сонсож байсан уу? Яагаад тийм мөнгөөр бид улсынхаа эмнэлэгийг хөгжүүлж болохгүй гэж? Эмч нартаа ч хэлэхэд бид бүхэн чинь маргаашийнхаа хоолонд санаа зовж, өөрийгөө үргэлж хөгжүүлж, үйлчлүүлэгчдээ алдахгүй байх ёстойгоо мартаад байгаа юм биш биз? Тангараг өргөсөн эмч хүн өнөөдөр бүр тэс эсрэг зүйл хийгээд явж байгаа ч зүйл хүртэл гарч байна. Уг нь бидэнд бага ч болов улс эх орноо гэсэн бодол байвал ганц биений өвдөхийг Монгол хүндээ даатгаад л улс орондоо мөнгөө үлдээх байсан байх даа. Япон хүн бол дэлхийд алдартай Америк эмч, жирийн Япон эмч хоёрын Япон эмчдээ л үзүүлнэ. Харин Монгол хүн бол Алдартай Монгол эмч, жирийн гадаад эмч хоёрын гадаад эмчид нь үзүүлдэг нь сонин шүү. Телевиз радио нь гэсэн нэг туршилт хийх гэж ирсэн гадаад эмчийг ёстой нэг амаа олохгүй магтан сурталчилна. Бурхан л ирээд байна гээд л зарлаж гарна.

За тэгээд ер нь бидний амьдарч буй нийгэм өнөөдөр яг юу болоод аль зүг рүү л яваад байна даа? Гол руу юу? Намаг руу юу? Эсвэл гүүр рүү юу?


Нэгэн шинэ мэдээ. Хариулт.МН-с

Шинэ мэдээ 2

1 comment:

Erik said...
This comment has been removed by a blog administrator.