2006-01-12

Дуу сонсоод л...

Балай дуу сонсоод л... Ядаж байхад ая нь яасан ч балай юм...

...さよなら さよなら さよなら
君にもう会いたくはないよ、
君と会えば僕は多分一生忘れられないから...


Сүүлийн үед тэшүүрэнд дуртай болоод балай байна... Ер нь тэшүүрээс хол байдаг ч юм билүү? гэж бодоод л сууж байна.. Зүгээр хааяа нэг гулгаад гэж бол худлаа шүү дээ... Уг нь халит 1 минут ч болов гулгахыг ямар аймар хүсч байнаа??...

Яадгийн билээ? Уг нь өөр нэг хоббитой болчихвол ч мартчих байх л даа. Харин яаж олох вэ? Ядаж боулинг эд нар хичнээн боломж олдоод байсан ч яагаад ч тоглох сонирхолгүй болохоор...
Цана ч уг нь гоё юм шиг, даанч хэтэрхий өндөр үнэтэй байхаа... Уг нь ч өнөөдөр хальт зурагтаар үзэхэд ч дажгүй л харагдаад байна... Гэхдээ ч тэгээд барахгүй байх л даа...

Уг нь тэшүүрээр дандаа гулгах боломжтой бол гоёоо..

...さよなら さよなら さよなら
君にもう会いたくはないよ、
君と会えば僕は多分一生忘れられないから...

За тэшүүрээр дахиж гулгахгүйээ!!! Бүр чадахгүй юмнаас салж болохгүй болчихвол...

За зохион бичлэг бичих ёстой...
Тэмдэглэлээ Японоор бичнэ ч гэж худлаа бололтой... За гэхдээ чадах чинээгээрээ хичээнээ.. Ер нь хичээлийн мангас болж чаддаг бол гоёоо... мөрөөдөхөд юу нь болохгүй гэж ;) Мөнгө төлөх биш дээ хөө гэж...

...За тэр ч яахав улс орноо яаж хөгжүүлий даа байз ....

No comments: